Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2020-09-16

        9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон гол Дадал сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрөн олон жилийн дунджийг 25-155 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж, Онон,  Хэрлэн, Улз, баруун хажуугийн Хараа, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшинг 15-50 см даван үерлэж байна. Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн

Гадаргын усны судалгааны хэлтэс

 

Нийтэлсэн огноо: 2020/09/16